Томоохон голын хөндийгөөр хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-11 11:23:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Өнгөрсөн шөнө нутгийн төв болон хойд хэсгээр цас оржээ. Өнөө өглөөний цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Баян-Агт, Хангал, Бугат суманд 3,0-4,0, Рашаант суманд 1,0 см хүрэхгүй, бусад нутгаар 1,0-2,0 см зузаан цастай байна.

Агаарын температур томоохон голын хөндийгөөр өдөртөө 13-20, шөнөдөө 20-28 градус, бусад нутгаар өдөртөө 3-12, шөнөдөө 12-22 градус хүйтэн хонолоо.

Өнөөдөр өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, Эг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр 14-19, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна гэж ус, цаг уур, орчны шинжилгээний алба мэдээллээ.

関連ニュース