З.Очир баатрын ач хүү өвөөгийнхөө нэрэмжит шагналыг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-19 11:49:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хүндэт шагнал болох “Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагнал”-аар энэ жил таван малчныг шагналаа.

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, залуу малчдыг халамжлан хүмүүжүүлж байгаа Баян-Агт сумын малчин Л.Ганбаатар, Могод сумын  малчин А.Батбаяр, Сайхан сумын малчин М.Сэнгэдорж, Хишиг-Өндөр сумын малчин Г.Энхбаяр, Хутаг-Өндөр сумын малчин Н.Ундрах нар “Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагнал” хүртлээ. Хишиг-Өндөр сумын малчин Г.Энхбаяр алдарт хоньчин баатар З.Очирын ач хүү бөгөөд өвөөгийнхөө нэрэмжит шагналын эзэн болоод байна.

関連ニュース