“Ирээдүйн саятан” зуун буудалт даамын уламжлалт тэмцээн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ирээдүйн саятан” өсвөр үеийн уламжлалт зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 12-13-нд “Монгени” сургууль дээр болов.
Анх 2002 онд Орхон аймгийн
Хасбанкны 13 дугаар салбарын захирал Б.Ганбатын санаачилгаар “Ирээдүйн саятан”
хадгаламжийн нэрэмжит болгон зохион байгуулж, 2013 оноос Техник технологийн
дээд сургуулийн дэмжлэгтэй явагдаж ирсэн тус тэмцээн 20 дахь жилдээ ийнхүү амжилттай боллоо.
Тэмцээнд 66 тамирчин 7-10, 11-14, 15-18 насны ангиллаар өрсөлдсөн. Оролцогчдыг цол зэргээр нь ангилбал, олон улсын их мастер цолтон 1, дэлхийн даамын холбооны мастер 1, спортын мастер 13, дэд мастер 20 байсан юм.
7-10 нас. Охид: 1.
Г.Гоомарал (Хөлөгт тоглоом) 2. Э.Номунзаяа (Хөлөгт тоглоом) 3. Б.Баянзул
(Хөлөгт тоглоом)
7-10 нас. Хөвгүүд: 1.
Г.Санчир (Хөлөгт тоглоом) 2. Ц.Мөнхмандах (Хөлөгт тоглоом) 3. Б.Аминхүслэн
(39-р сургууль)
11-14 нас. Охид: 1. Б.Есүй
(Монгени) 2. Э.Энххүслэн (Алтан хүү) 3. Э.Даариймаа (Ирээдүй)
11-14 нас. Хөвгүүд: 1.
Б.Лхагватогтох (Ирээдүй) 2. М.Оргил (Алтан хүү) 3. Н.Түвшинбаяр (Ирээдүй)
15-18 нас. Охид: 1.
Н.Лхагвадолгор (Шинэ Монгол) 2. Б.Мишээл (БЗД) 3. Д.Даваадэжид (Сонгодог
байрлал)
15-18 нас. Хөвгүүд: 1.Б.Пүрэвбаатар (48-р
сургууль) 2. Ц.Цолмон (Алтан хүү) 3. П.Эрхэмбилэг (Дебют)