Сураггүй алга болсон эмэгтэйн цогцос олджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ 
                                                                    Өвөрхангай /МОНЦАМЭ. Энэ сарын
23-ны өдөр Арвайхээр сумын Дэлгэрэх
багаас 51 настай эмэгтэй алга боллоо гэх дуудлага аймгийн Цагдаагийн газарт
ирсэн бол уг эмэгтэйн цогцсыг 9 хоногийн дараа тус сумын 12 дугаар багаас
олжээ.
Иргэн
Г хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд төв зах орчмоос сураггүй болсон байна. Түүнийг
хайх ажиллагааг Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас сумын 57 км тойрогт
хайсан боловч олдоогүй учраас ар гэрийнхний хүсэлтээр 2 дугаар сарын 26-ны өдөр
эрлийг зогсоожээ.
Одоогоор
эмэгтэйн биенд ил харагдах шарх сорвигүй бөгөөд аймгийн Цагдаагийн газарт
хэргийг шалгаж байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    