ХОВД: Дулааны станцад өргөтгөлийн ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. "Ховд дулааны станц"
ТӨХК нь одоогоор 28 төсөвт байгууллага, 90 аж ахуйн нэгж, 2500 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна.
2023
оны халаалтын жилд өсөн нэмэгдэх хэрэглээ болон одоо байгаа хэрэглэгчээ 25.7 тонн нүүрсээр 73.4 мянган гигакалори дулаан үйлдвэрлэж, дулааны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн аж.
Ховд дулааны станц нь 2025 хүртэлх дунд хугацааны техникийн бодлогын бичиг баримтдаа өргөтгөл
хийхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, станцыг
14 мВт хүчин чадалтай буцламтгай үет шаталттай зуухаар өргөтгөл хийхээр болсон
байна.
Мөн одоо ашиглаж байгаа гурван зуухны ашигт үйлийн коффициентыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг төлөвлөсөн бөгөөд аймаг орон нутгаас санхүүжилт авч тодорхой ажлын техникийн шийдлийг албажуулаад байна гэж "Ховд
дулааны станц" ТӨХК-аас мэдээллээ.