ТӨВ: Аймгийн гурван суманд нөхөн сонгууль болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль болно.
Төв аймгийн хэмжээнд Бүрэн, Заамар, Өндөрширээт суманд иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль явуулна.
Нийт 6 мандатын төлөө 14 хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн бөгөөд үүнээс Монгол ардын намаас 8, Ардчилсан намаас 5, бие даагч 1 нэр дэвшигч байна.
Санал авах байрны тухайд Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн соёлын төв, Баянцогт
2 дугаар багийн Ерөнхий боловсролын сургуулийн зааланд болно.
Өндөрширээт суманд Эрдэнэхангай 4 дүгээр багийн ахмадын байранд, Баянтуул 1
дүгээр багийн соёлын төвд, Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 9 жилийн 2
сургуулийн зааланд, 4 дүгээр баг соёл, спортын зааланд санал хураалт явуулахаар болжээ.