СЭЛЭНГЭ: Хүүхдийн спортын VII наадамд Сэлэнгийн баг тамирчид урьдчилсан байдлаар манлайлж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-22 07:56:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт болж байгаа Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд Сэлэнгэ аймгийн баг тамирчид урьдчилсан байдлаар амжилтаараа улсын хэмжээнд 2-р байр, 21 аймгийн хэмжээнд тэргүүн байрт явж байна.

 

Тус наадамд тус аймгаас 19 төрөлд 236 тамирчин оролцож байгаа юм. Тамирчдыг тус аймгийн БТСГ-ын дарга У.Батмөнх, ахлах дасгалжуулагч С.Дашдаваа, аймгийн БШУГ-ын мэргэжилтэн А.Элбэгбаяр нар удирдан оролцож байна.


Тэмцээн энэ сарын 29-нд дуусна.

関連ニュース