СЭЛЭНГЭ: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой тариалан эрхлэх боломжийг бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын
тариаланч Ч.Пэрэнлэй сүүлийн 4 жилд нийт 13 км талбайд ойн зурвас байгуулжээ.
Түүний
энэхүү ойн зурвас байгуулж, хашаажуулсан газар нь 4200 га буюу 236 км замтай тэнцэх
хэмжээний талбай аж. Тариан талбайд ойн зурвас байгуулж, хашаажуулах нь маш олон эерэг үзүүлэлтийг үзүүлэхээс гадна ач холбогдол ихтэй юм.
Тухайлбал
хөрсөө хамгаалах, сүрлэн хучлага үүсгэж, хөрсний чийгийг хамгаалахаас гадна хөрсний
үржил шимийг сайжруулдаг байна. Мөн уринш боловсруулах талбайн хэмжээг ч багасгадаг
аж.
Тэрбээр
сүүлийн 5 жилд нэг га-гаас 25-30 цн ургаж хураан авчээ. Ингэж тариан талбайд
ойн зурвас байгуулж, хашаажуулах нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон
тогтвортой тариалан эрхлэх боломжийг бүрдүүлж өгдөг байна.
Мөн
тэрбээр тариалан эрхлэх их ажлын хажуугаар улиас, хайлаас, нарс зэрэг 250 мянган
мод бүхий мод үржүүлгийн аж ахуй байгуулжээ.