БАЯН-ӨЛГИЙ: Цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж, тэг зогсолт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-07 10:14:48

Өлгий /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өмнөговь сум болон Баян-Өлгий аймгийг холбосон 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд энэ сарын 8, 9-ний өдрүүдэд төлөвлөгөөт засвар хийнэ.


Үүнтэй холбогдуулан дээрх өдрүүдэд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 06.00-20.00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг бүрэн хязгаарлаж тэг зогсолт хийнэ.  


Тийм учраас эмнэлэг болон онцгой обьект, байгууллагууд цахилгаан эрчим хүчний нөөц эх үүсвэрээ бэлдэж, хэрэглээгээ зохицуулахыг аймгийн Цахилгаан шугам, сүлжээний газраас анхаарууллаа. 

関連ニュース