ДАРХАН-УУЛ: Зөөврийн эко ариун цэврийн байгууламжийн бохирыг орон нутгийн хөрөнгөөр татан зайлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-22 07:53:55

Дархан /МОНЦАМЭ/. Дархан сумын сууц, гэр хорооллын багуудын айл, өрхүүд эко нойл буюу зөөврийн ариун цэврийн байгууламж ашигладаг бол үнэ төлбөргүй соруулж, татан зайлуулах ажлыг орон нутаг хариуцахаар боллоо.


Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон удирдах ажилтны хуралдаанаар аймгийн Засаг дарга дээрх шийдвэрийг гаргаж, Захирагчийн ажлын алба, Дархан сумын ЗДТГ-т үүрэг болгосон юм.


Энэ дагуу гэр хорооллын багуудын Засаг дарга нар өөрийн багийн айл өрхүүдээс соруулдаг эко нойл ашигладаг эсэх судалгаа авч эхэлжээ. Хөрсний бохирдлоос сэргийлэх, нэмж газар ухаж модон жорлон байгуулахаас зайлсхийх, эрүүл орчинд амьдрах нөхцөл боломжийг иргэдэд олгох үүднээс ийнхүү эко нойлыг дэмжиж байгаа юм байна.


Түүнчлэн аймгийн Засаг дарга Б.Азжаргал Дархан хотод барилга барьж буй ААНБ-ууд өвөл түүхий нүүрс түлэхгүй, хашааны бүрэн бүтэн байдлыг хангаж газар ухаж жорлон барихгүйгээр соруулдаг эко нойл ашиглахыг мэдэгдэж, Захирагчийн ажлын алба, ГХБХБГ-ын дарга нарт үүрэг болголоо. Айл өрхийн бохирыг үнэ төлбөргүй татан зайлуулах ажлыг Дархан-Ус суваг ХК хариуцан ажиллах гүйцэтгэх ажээ.

関連ニュース