ЗАВХАН: Богдхан уулын дархан цаазат газраас янгир ямаа нутагшуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн Цагаанчулуут сумын нутагт янгир ямааны хоёр бодгалийг нутагшуулжээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Улиастай-Алтай чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам зэрлэг амьтдын нүүдэл шилжилт хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байгааг тандахаар, сансрын дохиолол бүхий янгир ямаа буюу хоёр бодгалийг нутагшууллаа.
Шинжлэх ухааны академи Биологийн үндэсний хүрээлэнгээс Богдхан уулын Дархан цаазат газраас нэг тэх нэг ямааг тээвэрлэн Завхан аймгийн Цагаанчулуут сумын Борхайрхан ууланд сэргээн нутагшууллаа.
Борхайрхан
уул нь янгирын цөөн тооны сүрэгтэй бөгөөд тус сүргийн шилжилт хөдөлгөөнийг судлах, хамгаалах. Хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх зорилготой шилжүүлэн нутагшуулж байгаа юм.
Тиймээс тухайн бүс нутгийн буюу Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумын иргэдийг ховор амьтан болох янгир ямааг хууль бусаар агнахгүй байх. Үргээж цочоохгүй байхыг анхааруулж, зөвлөж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.