БАЯНХОНГОР: Эрдэнэцогт сумын ЕБС "Цахим танхим"-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-05 11:08:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 650 сая төгрөгийн төсөвт өртгөөр Баянхонгор сумын Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соого сейко, Гэгээн сумади сургууль, Өлзийт, Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант сумын ЕБС тус бүр орчин үеийн цахим танхимтай болсон. Төслийн үйл ажиллагаа  2023-2024 оны хичээлийн жилд үргэлжилж, тус аймгийн таван сургууль нэмж  цахим танхимтай болж байна. 


Энэ оны эхний танхимыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ЕБС-д нээж, тус сумын хүүхэд багачууд цахим орчинд суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх боломжоор хангагдаж цахим танхим, контент үйлдвэрлэх бүрэн хэмжээний студитэй боллоо. 

 

Тус танхимд ухаалаг самбар, камер, микрофон, антен /рүүтер/, документ камер, бага оврын компьютер /таблет/ 20 ширхэгийг нийлүүлж, кабинетын засвар тохижилтыг бүрэн хийжээ.



Хөдөө орон нутагт тус танхимыг байгуулснаар багш бүр цахим орчинд сургалтаа зохион байгуулах, сурагч бүрийн суралцах боломж хил хязгааргүй болох нөхцөл бүрдэж сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах боломж бий болж буйг багш нар хэлж байна. Мөн контент үйлдвэрлэх студитэй болсноор багш сурагчид өөрсдөө гардан олон төрлийн хичээл сургалтын агуулгаар төрөл бүрэн контентыг орон зай цаг хугацаа алдалгүйгээр өөрсдөө үйлдвэрлэх, бүтээх, түгээх бүрэн боломжтой болж байгаа юм. 

関連ニュース