Жинст сум цагдаагийн кабонтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРУлсын төсвийн хөрөнгөөр Баянхонгор аймгийн Жинст суманд Цагдаагийн кабон барьж, өчигдөр ашиглалтад орууллаа.
Энэхүү кабон Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлын контор, машины гараж, тусгаарлах өрөө, амьдрах байр зэргээс бүрджээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар энэ сарын 19-нд улсын хэмжээнд жишиг болохуйц конторын барилгаа хүлээж авахаар болссон байна. Ц.Эрдэнэ захиралтай “Хаш гоёо” компани тус барилгыг богино хугацаанд чанартайгаар ийнхүү барьж дуусгажээ.
Б.Мөнхзул