ТӨВ: “Төв сайхан нутгаар 100 км” явган алхалтын аялал Эрдэнэ сумаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-15 17:28:12

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Төв сайхан нутгаар 100 км” явган алхалтын аялал өнөөдөр Эрдэнэ сумаас эхэллээ.

 

Тус аялалд 21 аймаг, нийслэл хотоос нийтдээ 102 алхагч оролцож байна. Энэхүү аялал нь Хэрхлүүрийн сарьдаг, Хагийн хар нуур, Сарьдагийн хийд маршрутаар 3 хоног аялах юм.  

 

Аяллыг Төв аймгийн "Явган алхалтын холбоо" ТББ санаачлан Төв аймгийн ЗДТГ, БТСГ, Эрдэнэ сумын ЗДТГ, аймгийн ЭМГ газар зэрэг олон байгууллага, хамт олон хамтран зохион байгуулж байна.

 

関連ニュース