ХОВД: Хөшөөтийн уурхай спорт заалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-13 11:04:39

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Уурхайн ажилтнууд нь амьдралынхаа ихэнх цаг хугацааг кемпэд, ажлын байрандаа өнгөрүүлдэг.  Иймээс ажилтнуудынхаа эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжиж "МО-ЭН-КО" ХХК-ийн зүгээс  Хөшөөтийн уурхайн кемпэд спорт заал шинээр барьж, ашиглалтад оруулсан байна.

Уг спорт заалны нээлтийн үйл ажиллагаанд зориулж амралтын өдрүүдэд Хөшөөтийн уурхайн ажилтнуудын дунд спортын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй дөрвөн багийн 200 орчим тамирчин оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтоны төрлөөр өрсөлджээ.  

Сагсан бөмбөг, өдөн бөмбөгийн талбай бүхий олон улсын стандартад нийцсэн энэхүү спорт заалыг барихад 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.  

Тус компани, уурхайд 2000 гаруй хүн ажиллаж байгаагаас 80 орчим хувийг Ховд аймгийн иргэд бүрдүүлдэг. 


Уурхайчин залуусын хувьд ажлын алжаалаа тайлах, бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах зорилгоор спортын заалтай болох хүсэлтэй байсан юм.  


関連ニュース