СЭЛЭНГЭ: Н.Шагж Монгол Улсын малын гавьяат эмч цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-26 09:11:13

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Мал эмнэлгийн салбарын 100 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

 

Баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус аймгийн Баруунбүрэн сумын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж "Бүрэн сүрэг" нөхөрлөлийн эзэн, малын бага эмч Н.Шагж Монгол Улсын малын гавьяат эмч цол хүртлээ.

 

Тэрбээр Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс төрөн гарсан анхны гавьяат болж буйгаараа онцлог юм.

 

Н.Шагж эмч Баруунбүрэн сумын Өрнөлт нэгдлийн гишүүн бөгөөд 1999 онд Мал эмнэлэг үржлийн нэгж болох "Бүрэн сүрэг" нөхөрлөл байгуулан өдгөө 50 гаруй жил буянт мал сүргийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж яваа ажээ.

関連ニュース