АРХАНГАЙ: Амжилт гаргасан тамирчид, багш, дасгалжуулагчдыг 11.2 сая төгрөгөөр шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир, спортын газраас 2023 онд улс, тив, дэлхийн хэмжээний спортын тэмцээнд онцгой амжилт гаргасан тамирчид, тэднийг бэлтгэсэн багш, дасгалжуулагчдыг алдаршуулах "Тамирчны алдар-2023" спортын оны шилдгүүдийг тодруулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 25-ны өдөр боллоо.
Энэ онд Архангай аймгийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс 176, олон улс, ази тив, дэлхийгээс 31, хүүхдийн спортын 7-р их наадмаас 15 медаль тус тус хүртсэн байна.
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, онцгой амжилт гаргасан тамирчид, багш, дасгалжуулагчдыг 11.2 сая төгрөгөөр урамшуулан шагналаа. Үүнд,
Шилдэг тамирчин-Эрдэнэбулган
сумын 1-р сургуулийн сурагч Б.Эрмүүнзаяа
Шилдэг дасгалжуулагч-Хүндийн
өргөлтийн багш, дасгалжуулагч Г.Самбууданзан
Шилдэг багш-Эрдэнэбулган сумын
2-р сургуулийн багш Г.Баярмагнай
Шилдэг спортын холбоо-Аймгийн
Даамын холбоо
Шилдэг хамтлаг-Эрдэнэбулган
сумын 4-р цэцэрлэг
Шилдэг баг-Аймгийн
хөлбөмбөгийн баг
Шилдэг спортын ажилтан-БТСГ-ын ажилтан Ч.Ууганбаяр нар тус тус шалгарлаа.
Үүнээс
гадна спортын холбоод тус бүр өөрсдийн баг, тамирчдын шилдгийг шалгаруулж шагнасан юм.