АРХАНГАЙ: Малчид 1.7 сая малыг зах зээлд нийлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2023 оны эцэст 4.8 сая толгой мал тоолуулсан.
Архангай аймаг өнгөрсөн хавар 1.2 сая орчим төл мал авч, малын тоо толгой 7.0 сая давах
байсан хэдий ч 2023 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч, том малын хоргодол 586.1
мянгад хүрч, малчид 1.7 сая малыг
зах зээлд нийлүүлж, хэрэгцээлсэн нь малын тоо толгой ийнхүү 19 хувиар буурахад
нөлөөлжээ.
Малчид зуны дэлгэр цагт тарга тэвээргээ авсан даруйд буюу 6-11 сарыг дуустал хугацаанд малаа хэрэгцээлж эхэлсэн байна.
Малын тоо буурах нь
бэлчээрийн даац, ургамлын гарц зэрэгт эерэгээр нөлөөлөх бөгөөд үр дүнг ирэх
зуны ургамлын гарцаас харагдана хэмээн холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.