ДОРНОГОВЬ: “Болор-Эгшиглэн” хамтлаг Монголын хүүхдийн ордонд тоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-21 14:21:33

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Ерөнхий боловсролын V сургуулийн үндэсний хөгжмийн “Болор-Эгшиглэн” хамтлаг Монголын хүүхдийн ордонд тавдугаар сарын 18-нд тоглолтоо хийлээ.


Нийслэлд уран бүтээлийн тоглолт хийх санаачилгыг Боловсролын ерөнхий газар гаргасан бол хүүхдүүдийн унаа, хоол зэрэг бүх зардлыг аймгийн ЗДТГ-аас хариуцжээ. 2013 онд улсын анхдугаар уралдаанд “Болор-Эгшиглэн” хамтлаг Монголын хүүхдийн ордны тайзан дээр найман сурагчтай гараагаа эхэлж байсан бол эдүгээ орон нутаг хийгээд нийслэлийн үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг болтлоо өргөжин тэлжээ.


Тус хамтлагийг өнөөг хүртэл амжилт гаргахад сурагч, эцэг эхчүүдийн дэмжлэг оролцоо их байсан бөгөөд хөгжмийн боловсролыг сурталчилж, үе тэнгийн найз нөхдөөрөө бахархах, сайн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэх үзлийг төлөвшүүлж байгаа үндэсний хөгжмийн хамтлагаараа бахархаж байна хэмээн Болор-Эгшиглэн" хамтлагийг удирдсан багш, МУСТА, хөгжмийн багш Б.Баттайван өгүүлсэн юм. Тус хамтлаг аймаг, улсын хөгжмийн олон тэмцээнд амжилттай оролцсон.



関連ニュース