Худалдан авсан автобусны техник үзүүлэлттэй холбоотой сэдвээр өнөөдрийн сонсгол үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-22 10:29:24

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Өнөөдрийн сонсголоор Худалдан авсан автобусны техник үзүүлэлт сэдвийн хүрээнд өрнөж, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна. Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан тушаалтнууд оролцож байгаа юм.


Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам; Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн ажиглагчаар “Бодлогот залуусын хяналт” ТББ-ын төлөөлөл оролцож байна.  



関連ニュース