Бие даан нэр дэвшигч 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-22 16:12:30

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад бие даан нэр дэвших 75 иргэний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг өнөөдөр хүлээлгэн өгөв. 


Үндэсний аудитын газарт УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хуулийн хугацаанд хянаж, хоёр иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг буцааж, 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргажээ.





関連ニュース