СҮХБААТАР: Тарвага нутагшуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар
сумын нутаг, улсын тусгай хамгаалалттай газар болох Баянцагаан талын Баянхундар ууланд 50
тарвага
нутагшуулжээ. Тарвагыг Хустайн
нуруунаас авчирч, мэргэжлийн байгаль хамгаалагчид ирж нутагшуулж өгсөн
байна.
Уг ажлыг Сүхбаатар
сумын ЗДТГ, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт,
биологийн олон янз байдал төслийн хамтарсан 35 сая төгрөгийн санхүүжилтээр
хийжээ.
"Тахилгат хайрхан Баянхундар уул цөөн тооны тарвагатай. Тиймээс
тэднийг түшиглэн тарвагаа нутагшуулсан. Тарвагыг багийн
дарга болон нутгийн малчин иргэд харж хамгаална. Тус хэсгийн газрыг камержуулахаар төлөвлөж байгаа.
Учир нь ирэх жил дахин 50 таврага нэмж нутагшуулна" гэж багийн
засаг дарга С.Гандөлгөөн хэллээ.
Тарвага нь экосистемийг тэнцвэржүүлэх чухал ач холбогдолтой амьтан. Тиймээс тарвага нутагшуулах ажлыг сүүлийн үед ихээр хийдэг болсон байна.