ДАРХАН-УУЛ: ХХААХҮЯ-ны 30 орчим хувь нь Улаанбаатар хотод ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-21 16:08:59

Дархан, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, яам, их сургуулиудыг зарим аймагт нүүлгэн шилжүүлэхээр болсон. Газар тариалангийн голлох төвийн бүсэд салбар яам ажиллах ёстой гэж үзэн ХХААХҮЯ Дархан хотод шилжин ирж байна.


Ингэхдээ бүтэц, бүрэлдэхүүний 70 гаруй хувь нь орон нутагт, 30 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр болсон гэж салбарын сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.


Тус яам энэ онд ашиглалтад орсон спорт цогцолборын дэргэдэх барилгад үйл ажиллагаагаа явуулахаар тохижилтын ажил хийсэн байна.


Шилжин ирж буй алба хаагчдын амьдрах орон сууцны 30 хувийн урьдчилгааг засгийн газраас шийдвэрлэхээр болжээ.

関連ニュース