Сонгуулийн ирц 20 гаруй хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-19 14:01:01

Баянхонгор аймагт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 53234 сонгогч байгаагаас үд дундын байдлаар 11230 хүн буюу 21.1 хувь нь саналаа өгөөд байна.

Саналаа өгсөн иргэдийн 10 гаруй хувь 18-25 насныхан, 26-40 насныхан 30 шахам хувь, 41-45 насныхан мөн тооны, 56-аас дээш насныхан 20 гаруй хувь нь байна.

"Сонгуулийн ирц 50-иас доош хувьтай, санал тэнцсэн тохиолдолд сонгуулийг дахин явуулах зохицуулалт бий. Сонгуулийн ирцийн эхний мэдээгээр 20 гаруй хувьтай байгаа бөгөөд сонгогчдын ирцийн хувиас харахад ирц 50-иас дээш хувьтай байхаар байна" хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга хэлсэн.

Санал авах үйл ажиллагаа 07 цагт эхэлсэн бол 22.00 цаг хүртэл үргэлжлэх аж.

                                                                                                                          Б.Мөнхзул

関連ニュース