СҮХБААТАР: М.Идэрбатыг аймгийн Засаг даргаар батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-27 14:21:07

Баруун-Урт 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 121 тоот захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргаар Манлайбаатарын Идэрбатыг улираан батламжиллаа.

 

Ингэснээр тэрээр үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой боллоо. Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрт тусгах ажлын санал, чиглэлийг салбар бүрээс авах уулзалтаа үргэлжлүүлж байгаа юм.

 

Мөн тэрбээр ирэх дөрвөн жилд хамтран ажиллах баг хамт олноо томилж эхлээд байна. Тодруулбал аймгийн Засаг даргын орлогчоор Сүхбаатар аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Батбаатарыг, Засаг даргын зөвлөхөөр 2020-2024 онд аймгийн орлогч даргаар ажиллаж байсан Г.Мөнхзаяаг томилжээ.

関連ニュース