ХОВД: Нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнөөдөр үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи баруунаас секундэд 3-8 метр, алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд Зэрэг, Цэцэг, Дөргөн сумын нутгаар -12-17 градус, уулархаг нутгаар болон алтайн өвөр говиор -0-5 градус, бусад нутгаар -7-12 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.