ӨНӨӨДӨР: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-06 07:46:23

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


09:00 цагт: Түүхийн шинжлэх ухаан, түүхийн боловсрол XXI зуунд” олон улсын оюутны IX хурал МУБИС-ийн нэгдүгээр байранд болно.

10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

11:00 цагт: Дуучин Б.Маралжингоогийн бие даасан тоглолтын хэвлэлийн хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв болно. 

11:00 цагт: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөг Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно.

12:00 цагт: Үндэсний Урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину III” киноконцертын нээлт тус театрын тайзнаа болно.

13:00 цагт: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдахтай холбогдуулан Налайхын “Тавантолгой” түлшний үйлдвэрт мэдээлэл хийнэ.

-БЗД-ийн 37 дугаар хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км шинэ авто замын хөдөлгөөнийг нээнэ.

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран ажиллах зорилготой “Итгэлцлийн аян” үргэлжилж байна.


Орон нутагт:

Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.

Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна.

Баян-Өлгий: Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого,  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц үйл ажиллагаа М.Хурманханы талбайд болно.

Дархан-Уул: МСБХ-ны дээд лигийн Алтан-Од-Пиратес, Бишрэлт Металл-Эс Жи АПЭС багийн тоглолт “Дархан Юнайтед Арена”-д болно.

 

関連ニュース