Сумдын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-10 16:59:58

Баянхонгор аймгийн ИТХ-аас нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг орон нутагт амжилттай хамтран хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий хамтран ажиллах гэрээг 20 сумын ИТХ-ын дарга нартай байгууллаа. 

Гэрээг аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санамж бичгийн заалт бүрт төлөвлөгөө гарган, биелэлт үр дүнгээ жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэж ажиллахаар заасан байна. 
Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд онол арга зүйн мэдээлэл өгөх,  төлөөлөгчдийг чадавхжуулах ажлын хүрээнд хамтран  ажиллах "Батламж бичиг"-ийг гардуулжээ. 

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн 20 сумын ИТХ-ын дарга нараас эрэгтэй 18, эмэгтэй 2 байна. Харин насны ангиллаар авч үзвэл 50 шахам хувь нь 26-40 насны, 40 гаруй хувь нь 40-55 насныхан байгаа бол 56-аас дээш насны 1 хурлын дарга байна. 

                                                                                                                             Б.Мөнхзул

関連ニュース