Цэцэрлэгийн багш нарын эрүүл мэндийн аргазүйн зөвлөгөө өгөх чадварыг дээшлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Дэлхийн зөн Баянхонгор ОНХХ-1 хамтран Эрүүл мэндийн арга зүйн зөвлөгөө өгөх ажилтан бэлтгэх сургалтыг зохион явууллаа.
Сургалтанд Баянхонгор сум болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн 81 багш, албан хаагч хамрагдсан байна. Суралцагчдад хүүхдийн хооллолт, халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, хөдөлгөөний ач холбогдол, бага насны хүүхдийн осол гэмтэл, орчны болон тоглоомын эрүүл ахуй, хүүхдийг бага наснаас нь өв уламжлалаа дээдлэх зан үйлд сургах нь сэдвүүдээр мэдлэг олгож, “Эрүүл мэндийн аргазүйн зөвлөгөө өгөх ажилтан”-ы гэрчилгээг гардуулжээ. Сургалтын өмнөх үнэлгээгээр мэдлэг 51 хувьтай байсан бол сургалтын дараах үнэлгээгээр 86 хувьтай болж өссөн нь сургалт үр дүнтэй болсныг илтгэж байна хэмээн сургагч багш онцолж байв.
Мөн өдрүүдэд “Шинэ болон сэргэж буй халдварт өвчний үед бэлэн байдлыг хангахад эрүүл мэндийн анхан шатны нэгжүүдийн эмч нарыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион явуулжээ. Тус сургалтанд сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нар оролцож, онолын мэдээлэл өгөх, харилцан ярилцах, хувцас өмсгөл өмсөх зэргээр дадлагажуулсан байна.
Б.Мөнхзул