Гадаад харилцаа, аялал жуулчлалын албатай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-02 20:32:54

Баянхонгор аймгийн БОАЖГ-ын дэргэд шинээр Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар болжээ.

Ингэснээр аялал жуулчлалын цогц бодлогыг хэрэгжүүлэх боломж, цар хүрээ нэмэгдэнэ гэж үзэж буй аж. Тус алба нь жуулчдыг татах олон талт арга хэмжээг оновчтой зохион байгуулах үндсэн үүргийг хүлээж байна. 

Аймгийн БОАЖГазар нь 2001 онд алба гэсэн статустайгаар байгуулагдаж, 2008 онд газар болж өргөжжээ. Сумдын байгаль хамгаалагчдыг оролцуулаад 46 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ бүтцэд аялал жуулчлал хэмээх том салбарыг хариуцсан ганц мэргэжилтэн ажиллаж иржээ.

Аймаг орон нутаг дэлхийн олон орны эдийн засгийн чухал салбар боолсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоод, гадаадын жуулчдыг орон нутагтаа татаж, эдийн засгаа солонгоруулах зорилтыг өмнөө тавьж буй энэ цаг үед нэг хүний орон тоо бодлого хэрэгжүүлэхэд хангалтгүй байгаа учраас тус албыг байгуулахаар болсон байна.

                                                                                                                  Б.Мөнхзул

関連ニュース