2017 онд 1500 ажлын байр бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-21 11:47:56
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Ажилтай орлоготой-Иргэн” урианы жилийн хүрээнд байнгын болон түр 14 мянган ажлын байрыг бий болгоно. Эхний ээлжинд 1500 ажлын байрыг энэ онд багтаан бий болгох бол цаашид үргэлжлүүлэн 12500 иргэнийг цаг үеийн шинжтэй түр ажлын байраар хангана.

Төв аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу ИТХурлаар 2017 оныг “Ажилтай орлоготой-Иргэн” урианы жил болгон зарласан юм. Энэ хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг долоон зорилт 61 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж ИТХурлаар батлуулан ажиллаж байгаа бөгөөд дээрх ажлын байр багтсан гэж аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл онцолсон юм.

Мөн тэрээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын байрыг тогтвортой хадгалах талаар анхаарна гэсэн бол иргэдээс гарсан санал, хүсэлтийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгааг хэлсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Засаг даргын захирамжийн хүрээнд есөн ажлын хэсэг аймгийн 27 сумын 33 засаг захиргааны нэгжүүдэд ажилласан бөгөөд 27 сумын иргэдэд 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан бол урианы жилийн хүрээнд цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан байна.

Т.Есүхэйтөмөр

関連ニュース