“Аваргын гараа”-ны аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-02-21 16:21:07

Увс /МОНЦАМЭ/.  Увс аймгийн Засаг даргын нэрэмжит “Аваргын гараа” чөлөөт бөхийн цуврал тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээн нь хөвгүүд, охидын 13 жинд зохион байгуулагдсан бөгөөд 23 багийн 336 тамирчин оролцож аваргуудаа шалгарууллаа.

Хөвгүүдийн 30 кг-д “Тэсийн хүчтэн” дэвжээний Б.Норовжамбал, 34 кг-д “Бамбар” клубын Х.Очирхүү, 38 кг-д “Тэсийн хүчтэн” дэвжээний Д.Жамсран, 42 кг-д Ахлах 3-р сургуулийн Б.Мөнх-Эрдэнэ, 46 кг-д тус сургуулийн П.Баттулга, 50 кг-д “Намир” клубын П.Мөнхтөр, 54 кг-д Цогцолбор 2-р сургуулийн Б.Мөнх-Эрдэнэ, 58 кг-д тус сургуулийн Ц.Идэр, 63 кг-д “Намир” клубын Э.Буянбаяр, 69 кг-д Цогцолбор 2-р сургуулийн Б.Өлзийням, 76 кг-д “Цаст хайрхан” клубын Э.Жаргалсайхан, 85 кг-д Цогцолбор 2-р сургуулийн Д.Бат-Эрдэнэ, 100 кг-д Баруунтурууны Д.Цэвээнжав нар аваргалсан байна.

Харин охидын 35 кг-д “Бор арслан” клубын Д.Гэрэлмаа, 39 кг-д “Нарангийн хүчтэн” клубын Д.Цэцэгсүрэн, 43 кг-д тус клубын Г.Баярмаа, 49 кг-д “Бор арслан” клубын С.Удвал, 55 кг-д Цогцолбор 2-р сургуулийн Ц.Тунгалаг, +60 кг-д Цогцолбор 1-р сургуулийн М.Ариунзаяа, -60 кг-д Цогцолбор 2-р сургуулийн Г.Мөнхзул нар оржээ.

Охидын тэмцээнд багийн дүнгээр Ж.Балхаажав дасгалжуулагчтай Цогцолбор 1-р сургууль тэргүүлсэн бол хөвгүүдэд Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Цогцолбор 2-р сургууль илүүрхсэн байна.

“Аваргын гараа” чөлөөт бөхийн дараагийн цуврал тэмцээн Монгол Улсын гавьяат тамирчин Лу.Энхбаярын нэрэмжит болон зохион байгуулагдах аж.

Б.Батхүү

関連ニュース