Өрхийн амжиргааны түвшинг дахин тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-25 22:01:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 17.000 өрх "Өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа"-нд тус хамрагдана. Судалгааны 87, шивэгч 12, нийтдээ 102 хүн тус судалгааг Баянхонгор аймагт гардан явуулахаар болжээ.

Өрхийн амьжиргааны түвшинг оновчтой тогтоосноор төрөөс үзүүлэх аливаа үйлчилгээ, нийгмийн хамгаалал, Засгийн газрын болон олон улсын тусламж дэмжлэг гээд бүхий л хөтөлбөрт тухайн өрх, хүн амыг жигд хүртээмжтэй хамруулах нөхцөл бүрдэх аж. Энэ удаагийн судалгаанд 2013 оны судалгаанд ороогүй өрхүүд, шинээр өрх тусгаарласан болон 0-18 настай хүүхэдтэй айл өрхүүдийг бүрэн хамруулна. Мөн дээрх судалгаанд хамрагдахдаа ажил хөдөлмөр эрхэлж байсан ч одоогоор хөдөлмөр эрхлэхгүй байгаа бол амьжиргааны түвшингээ дахин тодорхойлуулж болох юм байна.

Өрхийн амьжиргаагаа тодорхойлуулснаар хүүхдийн мөнгө болон нийгмийн бүхий л судалгаанд хамрагдах үндсэн судалгаа болох бөгөөд судалгаанд оролцохдоо иргэд мэдээллээ үнэн зөв өгч, идэвхтэй оролцохыг холбогдох албаныхан уриаллаа.

                                                                                                                      Б.Мөнхзул

関連ニュース