Хавдрын эсрэг хоёр аяны нээлт зэрэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Хавдрын эсрэг үндэсний аян-2017” аяны нээлт Сүхбаатар аймагт боллоо. ЭМЯ, ХСҮТ, МҮОНРТ, Хаан банк хамтран 2011 оноос хойш тасралтгүй энэхүү аяныг хэрэгжүүлж ирсэн. Харин Сүхбаатар аймагт хавдрын эсрэг үндэсний аян тав дах жилдээ хэрэгжиж байна. Мөн энэ өдөр аймгийн засаг дарыг үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Хавдаргүй Сүхбаатар” аяны нээлт зэрэг боллоо.
“Хавдрын эсрэг үндэсний аян-2017” аяны нээлтэнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр, ХААН банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Адъяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Тус хөтөлбөр Сүхбаатар аймагт хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд аяныг хүрээнд 5553 хүн хамрагдаж, үүнээс хорт хавдартай 72, хавдрын урьдал өвчтэй 291, хоргүй хавдартай 405 хүнийг илрүүлжээ.
Тус хөтөлбөр Сүхбаатар аймагт хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд аяныг хүрээнд 5553 хүн хамрагдаж, үүнээс хорт хавдартай 72, хавдрын урьдал өвчтэй 291, хоргүй хавдартай 405 хүнийг илрүүлжээ.
“Хавдрын эсрэг аян орон нутагт зохион байгуулагдсанаар хүн амд зонхилон тохиолдож буй хавдрыг бууруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, зөв дадал хандлагыг хүн амд сурталчилах, хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг чухал ач холбогдолтой аян болсон билээ.
Өнөөдөр Сүхбаатар аймгийн хувьд тулгамдаж байгаа асуудлын нэг нь хавдрын өвчлөлийг бууруулах, хүн амыг эрүүл урт наслуулж, амьдралын чанарыг сайжруулах явдал юм.Иймээс бид "Хавдаргүй Сүхбаатар" аяны нээлтийг хийлээ.
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөртэй уялдуулан аймгийн засаг даргын санаачлагаар Хавдаргүй Сүхбаатарчууд аяныг эхлүүлж мөн нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Эдгээр хөтөлбрүүдийн хүрээнд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхээс эхлээд маш олон зорилго тавин ажиллаж байна...” хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Батсанаа хэллээ.
Аяны мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНРТ ажилладаг. Тэд 2011 оноос хойш хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 500 орчим хадврын урьдчилан сэргийлэх талаар нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн үзэгч олонд хүргэсэн байна.
“МҮОНРТ бол өөрөө олон нийтийн хуультай байгууллага. Үндэснийхээ ашгийг хамгаалах, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах сургалт сурталчилгаанд хамтарч оролцох үүрэгтэй. Энэ утгаараа бид тус хөтөлбөртэй долоо дахь жилдээ хамтран ажиллаж байна. Хамгийн гол нь хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлж болно гэдгийг иргэдэд ойлгуулаад өгвөл хэн нэгэн хайртай хүнээсээ хагацахгүй байх боломжтой. Тиймээс Сүхбаатарчууд маань энэхүү аянд идэхтэй оролцож, нэгдээсэй гэж хүсэж байна...” хэмээн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц хэллээ.
Хавдрын эсрэг үндэсний аян-2017, Хавдаргүй Сүхбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
АНЭ-т В, С вирус тоолох иж бүрэн лабораторийг тоног төхөөрөмж, эм урвалж оношлуурыг оруулж ирэхэд бэлэн болсон, зорилтот бүлгийн 12614 иргэнийг В, С вирус тоолох түргэвчилсэн оношлуураар үнэ төлбөргүй хангах ажлыг эхлүүлсэн, Баяндэлгэр суманд 1.2 сая төгрөгний оношлуурын тоног төхөөрөмж олгосон, алслагдсан сум суурин газрын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай, хэнийг ч орхигдуулахгүй үзүүлж эрт оношилж эмчлэх зорилгоор Мобайл технологийг орон нутагт хэрэгжүүлэхээр хамгийн алслагдсан сум болох Эрдэнэцагаан суманд суурилуулах бэлтгэл ажил хийж, мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа зэрэг хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээд байна.
Т. Одончимэг