УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо байнга ажилладаг гишүүдийн нэг. Тэрээр энэ удаа ирээд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Спортын төрөлжсөн сургалттай сургууль, Аймгийн Гэрбүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагуудаар орж, ажил байдалтай нь танилцаж, албан хаагчидтай уулзав.
Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга н.Мөнхсүх аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар дээр ирсэн байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт Архангай аймгийн хэмжээнд Театрын шинэ барилга, ахуй үйлчилгээний барилга, усан бассейны барилга, Эрдэнэмандал сумын сургуулийн барилга зэрэг хэд хэдэн царцаагдсан барилгуудын талаар мэдээлэл өгч, хэзээ яагаад зогссон, ашиглалтад оруулах талаар ямар арга хэмжээ авч болох талаар мэдээлэл өглөө. Гишүүн Ё.Баатарбилэг эдгээр барилгуудыг барьж байгаад сураггүй болсон барилгын компаниудыг олж, ажлыг эрчимжүүлж, хариуцлагажуулах чиглэлийг Барилгын хөгжлийн төвийнхөнд өглөө.
Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн тухайд багш нарын ихэнх нь залуу багш нар байдаг. Тэдний өөрсдийгөө хөгжүүлэх аливаа шинэ санаачилга, сургалтууд болон шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэх тал дээр дэмжиж ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг илэрхийллээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхантай уулзаж бизнесээ эхэлж байгаа болон өргөжүүлэх гэж байгаа залууст чиглэсэн төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаануудыг явуулах, ОУ-ын төсөл хөтөлбөрийг судлах тухай чиглэл өглөө. Мөн хүүхэд хамгаалах төвийг аймагт бий болгох талаас нь судалж байгаагаа гишүүн Ё.Баатарбилэг хэлэв.

Б.Гэрэлт-Од