Татварын хэлтсийнхэн ойн бэлгээ "задаллаа"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын түүхт 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага бүр өнгө үзэмжээ засаж, ойдоо хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал, өчигдөр Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс өөрийн албан хаагчдын тордож, арчилж ургуулсан 60 цэцгийг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгчээ. Ойн баярын үйл ажиллагаанд тус байгууллагын албан хаагчдын зүгээс 500.000 төгрөгийн мөнгөн хандив өргөж байгааг Хэлтсийн дарга С.Рэнцэндагва Баянхонгор сумын удирдлагуудад уламжлав. Мөн үеэр Татварын хэлтсийнхэн Баянхонгор сумын түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор сумын ЗДТГ-аас гаргасан нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэ бүхий сугалааг албан хаагчдын тоогоор буюу 25 ширхэгийг худалдан авсан байна.
Татварын хэлтсийн конторын барилга нь 1985 онд ашиглалтанд орсон бөгөөд аж ахуйн аргаар баригдсан, ашиглалтанд орсон цагаасаа хойш их засвар ороогүй байсныг зургадугаар сард барилгын засварын ажил өрнүүлж, байгууллагынхаа гадна талыг засварлаж, халаалтын шугам сүлжээ болон цахилгааны холболтыг шинэчлэх зэрэг олон ажлыг Баянхонгор сумын ойг угтан хийж гүйцэтгэжээ. Б.Мөнхзул