Ховд аймгийн ИТХ ой хээрийн түймэрт туслах аян эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-18 09:18:16
Ховд/МОНЦАМЭ/Энэ он гарсаар улсын хэмжээнд 145 ой хээрийн түймэр гарч одоогийн байдлаар  Монгол орны төвийн болон хангайн бүсийн 20 гаруй газарт гал түймрийн голомттой, агаарын дундаж температур 32-40 градус хүртэл халж, ихэнх нутгар хуурайшилт ихтэй гандуу байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос дэс дараатай арга хэмжээ авч байгаа боловч, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж, ард иргэд сайн дурын хөдөлгөөн, аян өрнүүлж байна.
Эх орныхоо төв болон хангайн бүсэд гарч байгаа түймэр нөхцөл байдалд сэтгэлийн дэм өгөх зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, тэргүүлэгч, төлөөлөгч тус бүр 50,000 төгрөг, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандавлахар шийдлээ.
Гал түймрийн гамшгийг даван туулахад,сэтгэл санаа,эд материалын тусламж дэмжлэг үзүүлэхийг ард, иргэд, төр болон төрийн бус байгууллага,аж ахуйн нэгж хамт олонд хандан, Эх оронч санаачлага өрнүүлэхийг Ховд аймгийн ИТХ –аас уриаллаа.
А.Бямбасүрэн
関連ニュース