Чулууны үйлдвэр ашигласан усаа 90 хувь эргүүлэн ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймагт чулуу үйлдвэрлэдэг “Буянт стандарт” ХХК 2012 оноос эхлэн үйлдвэрлэлээ эрхэлсээр таван жилийн нүүр үзээд байна. Тус компанийн захирал Б.Гомбосүрэнгийн яриагаар үйлдвэрээ анхлан байгуулахад 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас тодорхой хэмжээний зээл авчээ.
Тус үйлдвэр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумаас чулуугаа татаж авдаг байна. Одоохондоо экспортлоход хүн хүч, чадамжийн хувьд дутмаг байгаа учраас энэ асуудалд анхаарахгүй байгаа гэсэн. Энэ үйлдвэрийн онцлог гэвэл дөрвөн өөр төрлийн чулууг боловсруулж гаргадаг байна.
Өөрөөр хэлбэл, 2-3 үйлдвэр нэг ордоос чулуугаа олборлодог болохоор нэг л өнгийн чулууг үйлдвэрлэдэг бол эдний хувьд чулуу олборлодог газар нь олон өнгийн чулуутай учир улаан, хар, саарал, цаашлаад цагаан өнгийн гантиг чулууг боловсруулан гаргах боломжтой юм байна. Ховд хотын төв болон аймгийнхаа сумдын бүтээн байгуулалтад зориулж гудамж талбайд явган хүний зам, сандал, хөшөө дурсгал зэрэг олон бүтээн байгуулалтыг хийжээ.
Хар нуур Ховд голын сав газрын захиргаа Жаргалант суманд чулуу үйлдвэр явуулж буй "Буянтын стандарт" ХХКомпанийн үйл ажиллагаа болон ус ашиглалтын байдалд хяналт хийжээ.
Тус компани байгалийн бүтээгдхүүн чулууг ашиглан нөмүү өртөг шингэсэн барилгын материал үйлдвэрлэх явцдаа усыг 90 хувьтай эргүүлэн ашиглаж байгаа нь бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага болох арга технологиуд нэвтрүүлж байна.
Өнгөрсөн онд Ховд аймгийн ”Ногоон элч-2016” номинац шалгаруулахад байгальд ээлтэй үйлдвэрээр тодорсон юм.

А.Бямбасүрэн