"Ган үзэг-2017” наадмын шилдгийг тодруулах санал асуулаг явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-01 10:10:35
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Нийтийн номын сангаас зохион явуулсан "ГАН ҮЗЭГ-2017 " яруу найргийн наадмын эхний гурван байр эзэлсэн оролцогчдын бүтээлүүдийг тус номын сан өөрийн фэйсбүүк хуудсаар   олон нийтэд толилуулан,  уншигчдын санал авч байна.
Уншигч, сонирхогчдын өгсөн /LIKE (y)-1 оноо, SHARE-2 оноо/ саналыг шилдгийн шилдэг оролцогч шалгаруулахад харгалзах учир энэ нь чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна
Эдгээр шилдэг бүтээлд “Ган үзэг -2017” яруу найргийн наадмын 9-12 ангийн ангиллын нэгдүгээр байрын шагналт Манхан сумын ЕБС-ийн 12в ангийн сурагч Ч.Баярмаагийн "Үрэгдсэнийг хүлээгч", 5-8 ангийн ангиллын нэгдүгээр байрын шагналт Буянт сумын сургуулийн 7б ангийн сурагч Ш.Амаржаргалын "Алтан жүн жор", 1-4 ангийн ангиллын тэргүүн байрын шагналт Буянт сумын сургуулийн 4а ангийн сурагч Б.Отгоншагайгийн "Өвөөгийн гээсэн чөдөр” бүтээлийг аймгийн Нийтийн номын сангийн фэйсбүүкт байршуулжээ.
Хамгийн олон уншигчдын санал авсан бүтээлд аймгийн Нийтийн номын сангийн нэрэмжит 2017 оны Гранпри шагнал олгоно.

                                                                                                                                                                                                                                                                                                                                           А.Бямбасүрэн

関連ニュース