Янгирын нөөц тогтоох тооллого хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-16 11:58:34
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутаг Бумбатхайрхан, Жаргалантхайрхан, Баатархайрхан уулан дахь янгирын нөөцийг тогтоох тооллогын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 3-14-нд зохион байгуулав.
Тооллогын ажлыг нутгийн иргэд, МУИС, Ховд их сургууль, Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн биологичид нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэлээ. Тооллогын дүнгээр Бумбатхайрхан ууланд 84, Жаргалантхайрханд 496, Баатархайрханд 719 толгой янгирыг нүдээр үзэж тоолжээ.
Янгирын 11-12 хувь нь уулын ард, үлдсэн 89-88 хувь буюу үндсэн нөөц нь уулын өвөр хэсэгт тоологдсон байна. Энэ нь янгир ямаа хад, асга бүхий бартаа саадтай газар, гүн хэрчигдсэн хавцалыг шүтэн амьдардагтай холбоотой аж.
Биологичдын багийн өмнөх жилийнхтэй харьцуулсан тоо, тооллогын дүн  хараахан гараагүй байна.
                                                                                                                                                  А.Бямбасүрэн
関連ニュース