Африкийн 15 цагаачийн цогцсыг Синайн хойгоос олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /ВВС/. Буудуулж амиа алдсан Африкийн 15 цагаачийн цогцсыг Синайн хойгийн хойд хэсгээс Египетийн цагдаа нар оллоо гэж албаныхан мэдэгдэв.
Мөн шархадсан найман цагаачийг олжээ.
Газын зурвастай хил залгаа Рафах хотын ойролцоо явсан энэ бүлэг хүмүүс рүү ямар бүлэглэл халдсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Тухайн газар нутагт эмх замбараагүй байдал үүсгээд байгаа “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг Египетийн арми устгахаар тэмцэж байгаатай холбоотойгоор тус бүс нутгийн байдал хурцадмал байгаа билээ.
Египетийн Хойд Синай мужийн ерөнхийлөгч Мохаммед Мурси 2013 оны долдугаар сард босогчидтой тэмцэх цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа тус бүс нутгийн босогчдын халдлага улам бүр нэмэгдсэн байна.
“Лалын улс”-тай холбоотой “Синай муж” бүлэглэл халдлага үйлдсэний дараа буюу 2014 оны 10 дугаар сард Хойд Синайд онц байдал зарлажээ.
Африкийн цагаачид Хойд Синайн босогчдын гарт өртсөн эсэх нь тодорхойгүй байна.
Д.Нямтулга