Ахуйн үйлчилгээнд зориулсан төрийн бодлого үгүйлэгдэж байна.
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ахуйн үйлчилгээний салбарын үйлчилгээг ард иргэдэд ойртуулж, энэ салбарт ажиллагсдын мэргэжил, ур чадвар, үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн Хөдөлмөр, Халамж, үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчлал, хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, Ховд Хөгжил Политехник коллеж, аймгийн Үйлдвэрлэл хоршоодын холбоодтой хамтран "Ахуйн үйлчилгээний өдөрлөг"-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх оролцож ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа нийт үйлдвэрлэгчдэдээ ажлын амжилт хүсэн, энэ салбарыг төрөөс хэрхэн дэмжиж ажиллах боломж байгаа талаар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зарим асуудлыг танилцуулав.
Социализмын үед Ахуйн үйлчилгээ гэж байх үед үйлдвэрлэдэг байсан монгол гэрийн бүрээс, хаяавч, төрөл бүрийн ажлын хувцас, монгол дээл хувцсыг оёж байсан уламжлал алдагдаагүй байна. Манай оёдолчид хувиараа байр сууц барьж, зарим нь гэртээ, зарим нь байр түрээслэх хэлбэрээр ажлын байрандаа захиалга авч зөөлөн оёдлын үйлчилгээ үзүүлж байгаа. Гэвч аймаг хөгжүүлэх сан, хөдөлмөр халамж үйлчилгээний газраас оёдолчдод түүхий эд материалаа авах, жижиг төсөл бичиж оролцоход дэмжлэг үзүүлэхгүй байна. Бидний ажлыг зохион байгуулалтад оруулж байгаа төрийн бус байгууллага Ахуй үйлчилгээний ажилтны холбоо өөрсдөө санхүүгийн эх үүсвэр муутай учраас бидэнд төсөл хөтөлбөрт хамрагдаж, бага хүүтэй зээл авах боломж бүрдүүлж өгөхийг аймгийн Нийгмийн бодлого хариуцсан аорлогч дарга Ч.Уранчимэгт уламжилж өгөхийг зөвлөлгөөнд оролцогчид хүслээ. Түүнээс гадна олон жил ахуй үйлчилгээний салбарт ажилласан ахмадууд ямарч гавьяа шагналгүй, хоцорч байгааг аймаг, сумаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулж холбогдох газар уламжилж өгөхийг хүслээ.
Хамгийн гол нь ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын өмнө тулгамдсан болон цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж бодит ажил зохион байгуулах нь энэхүү өдөрлөгийн нэг чухал зорилт болж байна.
Ховд аймагт ахуйн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шинээр хоёр давхар ажлын байр бий болгоод 3-4 жилийн нүүр үзэж байгаа хэдий ч тэдний бизнес үйл ажиллагааг төрөөс дэмжих бодлого үгүйлэгдэж байгаа юм.
Ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдсан асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтаа тодорхой болгох, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг улс, нийслэлийн аймгийн төсөвт тусгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, хувийн хэвшлийн байгууллагуудаа төрийн зүгээс дэмжиж ажиллахыг өдөрлөгт оролцогчид хүслээ.

А.Бямбасүрэн