Дэлхийн номын өдрөөр “Ном эмчилье” аян өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-18 14:57:04
Ховд /МОНЦАМЭ/ Дэлхийн номын  өдөрт зориулан Ховд Их Сургуулийн номын сангийн хамт олон “Ном, хэвлэлээ бүтээлчээр ашиглаж сурцгаая” аян өрнүүллээ. Тус сургуулийн Ази судлалын тэнхмийн эрхлэгч Б.Ариунболор, багш Ц.Ичинхорлоо нар оюутнуудаа уриалан “Номоо эмчилье” долоо  хоногийн ажил зохион явуулсан байна.
Аяны хүрээнд зохион байгуулсан уг бүтээлч ажилд  тус сургуулийн хятад хэлний I, II ангийн оюутнууд идэвхтэй оролцон, оюуны үнэт хөрөнгө болсон нийт 122 ширхэг ном сэлбэн засаж, ном сурах бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэрхэн засан сэлбэх арга ажиллагаанд суралцжээ.
НҮБ-ын БСШУ-ны байгууллага буюу ЮНЕСКО-гоос 11 сарын 17-ны  өдрийг 1995 оноос хойш "Дэлхийн номын өдөр" болгон тэмдэглэж байна.
Энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог аж. 
                                                                                                                                                   А.Бямбасүрэн
関連ニュース