“Тэргүүний уран бүтээлч“ уламжлалт уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд Их Сургуулийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Хэл зохиолын тэнхимээс жил бүр “Тэргүүний уран бүтээлч” шалгаруулдаг. Энэ жилийн уралдааныг Орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ойг тохиолдуулан зохион байгууллаа.
Оюутан залуучуудын авьяас сонирхлыг нээн хөгжүүлж, хөхиүлэн дэмжих, уран зохиол, гоо зүйн төлөвшил олгох, харилцан туршлага солилцох зорилгоор тус уралдааныг Энэ сарын 17-ны өдөр “Тэргүүний шүлэгч”, “Богино өгүүллэг”, “Уран уншигч”гэсэн төрлөөр явуулсан байна. Уралдааны Тэргүүний шүлэгч төрөлд 17, Богино өгүүллэг төрөлд 10, Уран уншигч төрөлд есөн оролцогч авьяас билгээ сорьж өрсөлдлөө.

Тэргүүний шүлэгч төрөлд нэгдүгээр байрыг З. Нямдарь (Монгол Хэл Уран Зохиол-II анги) “Шаргын говь” шүлгээрээ, хоёрдугаар байрыг П. Отгонтуяа (МХУЗ-IV) “Сэтгэлийн бороо” шүлгээрээ, гуравдугаар байрыг Д. Алтанбилэг (АХ-III) “Сэтгэлийн оршуулга” шүлгээрээ эзэллээ. Харин богино өгүүллэг төрөлд нэгдүгээр байранд Ч.Сувд-Эрдэнэ (МХУЗ-IV) “Наадам” өгүүллэгээр, хоёрдугаар байранд Д.Сарантуяа (МХУЗ-IV) “Өглөө” эсээгээр, гуравдугаар байранд Б. Цагаанзаяа (МХУЗ-II) “Үл мэдэгдэх амьдрал” өгүүллэгээр тус тус шалгарчээ.
Уран уншигчдаас Э.Болор-Эрдэнэ (МХУЗ-II) Г.Жамьяны “Цагангаа”, О.Сарангэрэл (МХУЗ-IV) Г.Нацагдоржийн “Хар”, Б.Энхцэцэг (Бага Ангийн Багшийн-III) Д.Хатанбаатарын “Ээждээ очоорой” өгүүллэгээр эхний гурван байрыг эзэллээ гэж Ховд их сургуулийн Хэл зохиолын тэнхимээс мэдээллээ.

А.Бямбасүрэн