Зэрэг суманд 200 гаруй иргэн гүйлтийн тэмцээнд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-24 17:18:34
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын санаачлагаар  "Эрүүл идэвхтэй амьдралын төлөө гүйцгээе"  уриатай  "Марафон"  гүйлтийн  тэмцээнийг  саяхан  зохион байгуулсан байна.
 
Уг  тэмцээний зорилго нь гүйлтийн спортыг  хөгжүүлэх,  ард иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, идэвхжүүлэхэд чиглэжээ. Марафон гүйлтийн тэмцээн 18-36 нас, 36-50 нас, 50-иас дээш насныхан гэсэн  гурван насны  ангиллаар  эрэгтэй, эмэгтэй  төрлөөр зохион байгуулагдсан юм.
 
Марафон гүйлтийн тэмцээнд Зэрэг сумын 200 гаруй  иргэд идэвх санаачлагатай оролцож, 18-36 насны  эрэгтэйчүүдийн төрөлд  иргэн Ц.Энхбат, эмэгтэйчүүдийн төрөлд иргэн н.Өлзийсүрэн нар тэргүүн байр эзэлсэн юм. 
 
Харин 36-50 насны эрэгтэйчүүдийн төрөлд иргэн н.Эрдэнэ-Очир, эмэгтэйчүүдийн төрөлд иргэн н.Оюунцэцэг  нар, 50-иас дээш насны эрэгтэйчүүдээс иргэн Д.Одонхүү, эмэгтэйчүүдээс иргэн н.Цэцэгсүрэн нар тэргүүн байранд шалгарсан тухай Зэрэг сумын Засаг даргын тамгын газраас мэдээллэв.
Ховд аймгийн нутгаар цас ороогүй, хүйтний эрч хараахан чангараагүй байгаа учраас гүйлтийн тэмцээн явуулахад байгаль цаг уур таатай нөлөө үзүүлжээ.   
                                                                                                                                                            А.Бямбасүрэн
関連ニュース