Мэргэжлийн холбоодын дунд “Зохистой ажлын байр” дэвжээ тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газар \ХХҮГ\, Ажил олгогч эздийн “Бадрал” холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран мэргэжлийн холбоодын дунд хөдөлмөрийн харилцааны сэдвээр “Зохистой ажлын байр” дэвжээ тэмцээн зохион байгууллаа.
Дэвжээ тэмцээний зорилго нь нийгмийн гурван талт түншлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн холбоодыг бэхжүүлэх, тэдний хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжуудыг сурталчлах, ажил олгогч ба ажилтнуудын хөдөлмөрийн харилцааны ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэж байв.
Ховд аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй мэргэжлийн холбоод байдаг бөгөөд дэвжээ тэмцээн зарлагдахад хамгийн түрүүнд мэдээллээ ирүүлсэн зургаан мэргэжлийн холбоодын бага тамирчид оролцсон юм.
Тухайлбал, Барилгачдын холбооны “Каск” баг, Хүнсчдийн холбооны “Хүнсчид” баг, Тогчоодын холбооны “Тогоочдын инээмсэглэл” баг, Эсгий урлаачдын “Чанз” баг, Эмийн холбооны “Энхийг сахиулагчид” баг, Үсчин гоо сайханчдын холбооны “Залуус” багууд авьяас билэг, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө. Баг тус бүр зургаан гишүүнтэй байсан юм.
“Зохистой ажлын байр” дэвжээ тэмцээн нь багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, асуулт хариулт, чөлөөт сэтгэлгээ, багийн ахлагчдын дундах асуулт хариулт гэсэн таван төрлөөр зохион байгуулагдсан юм. Тэмцээний үеэр багуудын мэндчилгээ, чөлөөт сэтгэлгээний үзүүлбэр бүрт тухайн мэргэжлийн онцлог, давуу талуудыг харууллаа.
Хүнсчдийн холбооны “Хүнсчид” баг үзүүлбэрээрээ дамжуулан иргэд, бага насны хүүхдүүдэд хоол хүнсний бүтээгдэхүүний зөв хэрэглээний талаар зөвлөгөө, сургамж өглөө. Мөн Үсчин гоо сайханчдын холбооны “Залуус” баг жүжигчилсэн тоглолтоороо залуусын харилцааны соёл, үйлчилгээний газрын эрүүл ахуй, үйлчлүүлэгчийн хүндлэл, сэтгэл ханамж, зөв хандлагийг үлгэрлэн харуулсан бөгөөд Эсгий урлаачдын “Чанз” баг Монгол эсгий урлах арга аргачлал, онцлох давуу талыг нь ардын дуу, бий биелгээний өвөрмөц хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргасан юм.
“Зохистой ажлын байр” дэвжээ тэмцээний шүүгчээр аймгийн ХХҮГ-ын дэд дарга н.Сайханбаяраар ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүд ажиллаж тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Үсчин гоо сайханчдын холбооны "Залуус” баг, дэд байранд Эмийн холбооны “Энхийг сахиулагчид” баг, гуравдугаар байранд Хүнсчдийн холбооны “Хүнсчид” баг тус тус шалгарлаа.

А.Бямбасүрэн