"Хүүхэд бүр цэцэрлэгт" дэд хөтөлбөр хойшлогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-24 17:53:11
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж, хурлаар Нийгмийн салбарт хэрэгжүүлэхээр батлагдсан “Цахим номын сан”,Сургууль хүний хөгжлийн төв”,”Зохистой ажлын байр”,”Эх хүүхдэд үзүүлэх ээлтэй тусламж үйлчилгээ”, Зөв хөдөлмөрч залуу” зэрэг хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын үр дүнгийн  талаар сонсгол хийж үүрэг чиглэл өглөө.
Мөн "Хүүхэд бүр цэцэрлэгт" аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцсэн боловч тус хөтөлбөрийг түр хугацаагаар хойшлууллаа. “Хүүхэд бүр цэцэрлэгт” үндэсний хөтөлбөр хараахан батлагдаагүй байгаа учраас тус хөтөлбөрийг дахин судалгаа  тооцоог нь нарийвчилж оруулж ирэх шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах аймгийн дэд хөтөлбөрийн төсөл, Бүтээлч ажлын төлөвлөгөөний төсөл, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн биелэлтийн тухай хэлэлцлээ. Зөвлөлийн хурал  11 сарын 27-нд болох ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэгдэх Аймгийн төсвийн 2017 оны урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийг тус тус хэлэлцэв.

                                                                                                                                                       А.Бямбасүрэн

関連ニュース