Архангай аймгийн Өлзийт суманд 35 объект төвлөрсөн дулаанд холбогдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулж буй төсвийн байгууллагууд төвлөрсөн дулаанд холбогджээ. Энэхүү ажил нь Өлзийт сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэдийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжоор хангахад чиглэгдсэн ажлын нэг хэсэг нь ажээ. Төвлөрсөн дулаан, цэвэр усны шугам сулжээнд сумын төвийн төсөвт албан байгууллагууд болон зарим аж ахуйн нэгж, айл өрхүүд гээд нийт 35 объект холбогджээ.
Дулааны шугам сүлжээ, зуух, сувгийн ажлыг Булган аймаг дахь дулаан үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөлтэй "Долоон бар" ХХК өөрийн хөрөнгө болох нэг тэрбум гаруй төгрөг, дээр нь сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 250 сая төгрөгөөр хийжээ. Энэхүү ажлыг энэ оны наймдугаар сард эхэлж, 10 дугаар сарын дундуур дуусгасан ба одоогоор халаалт, цэвэр ус дамжуулах ажил хэвийн явагдаж байна.
Цаашид шугам сүлжээг өргөтгөж ААН, айл өрхүүдийг төв магистрал шугамд холбох хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Ийнхүү Өлзийт сум дэд бүтцийн томоохон асуудлаа шийдвэрлэснээр сум орон нутагт ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл ядуурал буурах, бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, үйлчилгээний газруудын тоо нэмэгдэх, байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх зэргээр хөгжиж дэвжих боломжууд нээгдэж буйг сумын Засаг дарга Д.Энхжаргал хэлж байна.

Б.Гэрэлт-Од