ИТХ-ын дэргэд Залуучуудын зөвлөл ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор ИТХ-ын дэргэд Залуучуудын зөвлөлийн гишүүдийг ажиллуулахаар болжээ.
Зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу ирэх оны нэгдүгээр сардаа багтаан сонгон шалгаруулах аж.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Аймгийн Залуучуудын зөвлөл” нь залуучуудын төлөөлөл болж тэдгээрийн болон өөрсдийн дуу хоолойг хүргэх, шийдвэр гаргах төвшинд залуучуудын идэвхтэй оролцоог хангаж ажиллах юм. Мөн орон нутгийн залуучуудын эрэлт хэрэгцээ хүсэл сонирхолд нийцүүлсэн “Залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр боловсруулах, үйл ажиллагаа, арга хэмжээг аймгийн ИТХ, Тэргүүлэгчидтэй хамтран хэрэгжүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Мөн нийгмийг өөрчлөх олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх боломжтой бүрдэх аж.
Аймгийн залуучуудын зөвлөл 15 гишүүнтэй байх бөгөөд 15-30 хүртэлх насны залуус гишүүнээр элсэх бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалт хоёр шаттай байх бөгөөд хүлээн авсан материалуудаас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны дотор зөвхөн шалгарсан нэр дэвшигчидтэй утсаар холбогдож, ярилцлагад урих юм байна.

Б.Мөнхзул