Ямаан сүргийн тоогоороо улсдаа тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг жилийн эцсийн мал тооллогын дүнгээр ямаан сүргийнхээ тоо толгойгоор улсын хэмжээнд нэгдүгээрт, тэмээн сүргээрээ хоёрдугаарт орлоо.
Мал тооллогын дүнгээр 2017 онд Баянхонгор аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсч, 4.587.738 толгой мал тоолуулж, улсдаа тавдугаар байрт орсон байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн нийт мал сүргийн 2.7 сая буюу 60 орчим хувь нь ямаан сүрэг бөгөөд 1.4 сая шахам хонь, 180 мянга орчим адуу, 240 мянган үхэр, 54 мянган тэмээ тоологджээ.
Б.Мөнхзул